Лев Толстой -  Дайн ба Энх зохиолоос
Хүн хүнд яаж тусахыг мэдэхгүй ч туссан тусгал нь таны амьдралд гэрэл авчрах болтугай.

Бузар хүмүүс хүчтэй болохын тулд хоорондоо нэгдэцгээдэг бол
Шударга хүмүүс ч бас ингэх хэрэгтэй
***
Үхэл, шархдагсад, гэр бүлээсээ хагацах энэ бүгд ердөө намайг айлгахгүй байна. Би ялалтын тэр агшин, ёслолын жагсаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй.
***
Би амьдралд хоёрхон муу зүйл байдаг гэж боддог. Харуусал, өвчин хоёр. Энэ хоёрын эзгүйд л аз жаргал байдаг юм.
***
Миний амьдрал зөвхөн надад зориулагдаагүй. Миний амьдрал тэдэнтэй, тэдний амьдрал надтай хамт байх ёстой
2007-10-11
...Монгол улсын хувьд 1912 онд Коростовецтой(тухайн үеийн Монгол дахь Оросын төлөөлөгч)  байгуулсанд хэлэлцээрээ яавч зөвшөөрч чадахгүй байлаа. Монголчуудын ихэнх нь энэ талаархи хэлэлцээ эхлэх үед "автономи" гэдэг үгийн үнэн утгыг ойлгоогүй байв. Түүнээс гадна Гадаад Монголыг ганцааранг нь ялгаад, Өвөр Монгол, Баргыг өөртөө засах ёсонд хамааруулахгүй байгааг үнэхээр ойлгох ч үгүй, сэтгэл зүрхээрээ зөвшөөрөх ч үгүй байсан юм. Тэд түүхийн нугачаан дунд олдож буй энэ болоцоог чамлаж байв. Дэлхий ертөнцийн хүчний тэнцвэрийн бодит байдлыг гүйцэд ойлгох ч үгүй, ойлгохыг ч хүсэхгүй, гагцхүү шударга ёсыш нэхэж байлаа. Гэвч эцсийн бүлэгт бодит байдалд зохицхоос өөр аргагүй гэдгийг ухаарч байсан авч энэ нь хамгийн арын эгнээнд байв. Өөрөөр хэлбэл зөвхөн хамгийн сүүлчийн мөчид л ухрах, ухрах хүртлээ ясаа цайтал үзэх хүсэлтэй байваа....

Баабар - Монголчууд Нүүдэл суудал 2р дэвтэр 14р бүлэг
2007-10-02
Чингис хаан Хятадын их эрдэмтэн Чан Чун бумбыг урьсан бичигтээ:

...Гэвч улс гүрнийг жолоодон засахад эс хүрэлцэх газар байх тул бэрхшээнэ. Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлддэг. Дэлхий дахиныг илбэн тохинуулахын тулд эрдэмтэн мэргэдийг урин сонгодог билээ. Хаан минй бие сууринаа сууснаас нааш төр улсыг илбэн засахад сэтгэл хүчнийг ихэд сүйитгэх боловч миний шадар түшмэлийн дотор бас ч надад зөвлөх эрлэмтэн мэргэд хараахан илрээгүй байна. Сурвалжлан сонсвол Цю багш чиний дүр байлал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь ончтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёс ариун, зан төлөв эрхэм богд хүний оворыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ...

*    *    *
1340 онд бичигдсэн Флоренцийн баримтанд Монголчуудын хяналтад байсан Торгоны замын тухай:

Өдөр шөнө аль ч үед ямар ч аюулгүй. Худалдаачид алт мөнгө авч очиход тэндхийн ноёд түүнийг чинь аваад оронд нь цаасан мөнгө өгөх ба түүгээр нь торго болоод юу дуртайгаа авч болно...

*    *    *

Баабарын Монголчууд Нүүдэл суудал 1 дэвтрээс ишлэв.
2007-09-29
Нэг бүтэн сарын сайхан амралт дуусчлаа. Нэг сарыг эх орондоо өнгөрүүлээд буцаад ирлээ. Удахгүй хичээл эхлээд Монголоо санасан урт өдрүүд эхлэнэдээ.
Блогоо бичилгүй нилээд удчихжээ. Амралтандаа ташуураад зарим зүйлсийг орхигдуулсан байна. Гээд хартал бичиж байгаад дундаас нь хаясан бичлэгэнцэрүүд ч олон байна. Толгойд нэг санаа зурсхых юм, тэгээд бичээд эхлэхээр сарниад алга болчих юм. Энэ бодуул тогтворгүй, буурьгүйгийх юм байхдаа.
Өсөж төрөөгүй ч гэсэн хэдэн сарын өмнөөс өөрийн болгосон хөлсний өрөөндөө одоо сууж байна. Өөрийн гэсэн зүйлс гэдэг сонин юм. Хэдий хөлснийх ч гэсэн энэ өрөө миний гэр гэж санагдаад тэмүүлээд байгаамдаа.
Өдөр хоногийн уртыг гайхаж байх чинь... Бараг юу ч хийхгүй байгаа болохоор тэр үү, эсвэл ганцаардал энтр нь тархинд гүн нэвтэрчихвүү. Сайн мэдэхгүйм сүүлийн хоёр өдөр лав би өөрийгөө бас энэ цаг хугацааг гайхаад байна. Сайхан сайхан дурсамжууд толгойд орж ирээд л, хүн амьтан үгүйлээд л нэг л их уйтгарт автсан хүн шиг л байхын. Уг нь ч бас иймдээ хүрэх учиргүй л юмсан.
Биелээгүй хүсэл, хүлээлт найдвар, бас санаа зоволт миний дотор олон байнаа. Шөнө унты гэхлээр тэр болгоноо мөрөөдөөд олигтой унтахгүй юм бас л гайхна.
Ер нь хичээл эхэлтэл энэ долоо хоног миний хувьд ч таагүй болох шинжтэй

О.Дашбалбар           Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22
2007-09-27
© 2007, Монгол мэдээ сэтгүүл
www.mongolmedee.net


Маргаашнаас буюу 9 сарын 1-ээс эхлэн Хятадын Засгийн Газар Төвдийн Буддын шашны хувилгаадын хойд дүрийг тодруулах бүрэн эрхтэй болох хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээрээ тэд Төвдийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлийг бүрмөсөн дарах гэсэн оролдлогоо улам бүр лавшруулах нь байна. Энэхүү шинэ хуулиар Төвдийн аливаа лам хувилгаадын хойд дүрийг тодруулахдаа Хятадын ЗГ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Төвдийг хагас зууны турш эрхшээлдээ байлгаж байгаа Хятадын шинэ хуулиар бол Хятадаас гадна байгаа хэн ч энэхүү үйл явцад нөлөөлж болохгүй бөгөөд зөвхөн Хятадын сүм хийдүүд зөвшөөрөл хүсэх эрхтэй гэнэ.

Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч төвдүүд болон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь цэвэр нэг хүний эсрэг, тухайлбал нутгаасаа дүрвэсэн Төвдийн оюун санааны удирдагч Далай ламын эсрэг гэдэг нь тодорхой байна гэлцэж байна. Хятадын үзлээр бол 72 настай Далай лам нь “салан тусгаарлагч” этгээд бөгөөд түүний хойд дүрийг тодруулах үйл явцад саад хийхээр оролдож буй оролдлого юм.

Коммунист Хятадад ер нь аливаа шашин шүтэх эрх чөлөө ихээхэн боогдмол байдаг. Жишээ нь тус улсад сая сая дагалдагчтай Католик шашны сүм хийд нь зөвхөн ЗГ-ын зөвшөөрөлтэй сүмүүдэд очиж мөргөл үйлддэг бөгөөд тус сүмүүдийн Бишопуудыг Ромын Папын зөвшөөрөлгүйгээр томилдог байна.

Энэхүү хуулийг Хятадууд дөнгөж сая гаргаж байгаа ч хэдэн арван жилийн өмнөөс л Төвдийн шашны удирдагч нарыг хавчсаар ирсэн нь Далай ламын дүрвэлт болон 1995 онд тодруулсан Панчин ламын хойд дүрийг шоронд хорьсоноос харж болно. Хятадууд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрсдийн хүнийг Панчин ламаар тодруулсан билээ.

Хятадын бараг нэг номерын дайсан болоод байгаа Нобелийн Энх Тайвны шагналт Далай лам нь өөрийнхөө Хятадын эсрэг зоригтой тэмцэл, хурц үгсээрээ тэднийг үргэлж цочроож байдаг. Тэрбээр хэдэн жилийн өмнө мэдэгдэхдээ түүний хойд дүрийг Төвдөөс бус өөр улсаас тодруулах болно хэмээн мэдэгдсэн. Мэдээж Хятадууд өөрсдийн Далай ламыг тодруулах нь мэдээж бөгөөд Энэтхэгийн Дарамсалад байрлах Хүний Эрх, Ардчилалын Төвдийн Төвийн хэвлэлийн төлөөлөгч Дэнзэн Норгайн мэдэгдэж буйгаар Төвдүүд тэрхүү хуурамч Далай ламыг хүлээж авахгүй нь мэдээж гэнэ. “Шашингүйн үзлийг номлодог улс төрийн нам хэрхэн дараагийн Далай ламыг таних билээ дээ? Бээжингээс сонгогдсон Панчин ламыг Төвдүүд хүндлэхгүй байгааг харж байна. Тэд өөрсдийн Далай ламыг сонгох аваас мөн л ийм үр дүнтэй байх болно” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Хятад энэхүү хуулийг зөвтгөхдөө тус улсын үндэстэн ястан бүрийн эв нэгдлийн төлөө хийж буй алхам хэмээн мэдэгдсэн байна. Бээжин нь сүүлийн жилүүдэд тус бүс нутаг дахь ядуурлыг бууруулахын тулд ихээхэн чармайж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд Бээжингээс Төвд хүртэл сүүлийн үеийн төмөр замыг ашиглалтад оруулсан билээ. Харин төвдүүдийн эмээж буйгаар хятадууд тус үндэстний соёл, зан заншлыг устгах оролдлого хийж байгаа аж. Дэлхий даяар нийтдээ 130,000 гаруй төвдүүд эх орноосоо алс хол, дүрвэгч болон амьдарч байна. Жил бүр олон арван лам хуврагууд эх орноосоо дүрвэдэг бөгөөд ингэхдээ хүнд хэцүү Хималайн уулсыг давах шаардлагатай болдог билээ.

Далай лам нь 1959 онд эх орноо орхисон бөгөөд Төвдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ зөөлрүүлээд байгаа бөгөөд ядаж илүү эрхтэй автономит эрхийг шаардаж байгаа билээ. Түүний төлөөлөгч нар Хятадтай олон талт хэлэлцээрүүд хийж байгаа ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна.

Улс орныг шашин шүтлэгтэй нь хумиж байгаа Хятадын аюул ч удахгүй бидний өмнө тулж ирэх нь байна. Монголын хүн амын ихэнх хувь нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй гэдгийг тэд нар сайн мэдэж байгаа. Үүний цаана Монгол улсыг бас нэг өнцгөөс нь боомилох гэсэн атгаг санаа тэд нартай байж л байгаа. Хоол хүнс, газар нутаг, зам харилцаа, барилга, эрүүл мэнд, уул уурхай, урлаг соёл гээд бид олон талаараа Хятадын дор цагаан тугаа аль хэдийнээ өргөсөн салбарууд зөндөө. Гэтэл одоо ингээд оюун санаатайгаа тус улсад дагаар орох болох нь ээ.

Америкийн Дуу Хоолойн мэдээллийг ашиглан бэлтгэв.
2007-09-05

Сайнуу хайрт блог минь...
Өглөө бага дүү цэцэрлэгтээ явахгүй гэж уйлж хашгирч тийчилж, олны нүд болгоогүйсэн бол өнөөдөр сайхан өдөр боллоо. Дотор хэцүү байсан ч, түүнийгээ хүнд дэлгэхлээр түрхэн зуур аятайхан болчих юм. Өө нээрэн, яагаад хэцүүдсэнээ блог чамд хэлээгүй билүү. Нэг нь согтуурал, нөгөө нь ээжийн биеийн байдал. Тэгээд дээрээс нь өөрийгөө буруутгах бодол маань намайг бараг л эрүү шүүлтэд оруулж байгаа мэт зовоогоод байгаа. Өөрийгөө шалгаана, хариуг нь олохгүй зовно, бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй хүлээх гээд л хэцүү хэцүү. Тэгээд энэ тухайгаа хэн бүхэнд яриад байх нь утгагүй хэрэг. Тэхээр энэ хүрээд зогсооё. Ямартай ч, дотроо тэнийтэл ярьж аваад сайхан болсон.

Хүнд багын найз байна гэдэг сайхан юмаа. Ярианы сэдэв сайхан дурсамжаар дүүрэн, хамт байхад сэтгэлд өег. Багадаа өвөр түрийдээ оролцоол, баримлын шавраар элдэв тэнэг дүрс хийж тоголдог байж билээ. Мэдээж хааяа маргалдана, сөргөлдөнө. Ер нь энэ их гайхалтай харилцаа юмаа. Аав ээжүүд маань үй зайгүй найзууд байсан. Тиймээс бид нар бас сайн нөхөд болцгоож, бидний хүүхдүүд мөн найзууд болцгооно. Би гэрт нь очно, бараг л өөрийн хүү шиг надтай харьцана. Хүний амьдрал үнэхээр сонирхолтой юмаа.

Өглөөнөөс хойш зав гарвал нэг юм барьж авч уншаад байсан, саяхан авсан Батхаан комик. Би нэг их зурагтай номонд дуртай биш лдээ. Гэхдээ амтанд нь орчихсон. Номны наалт нь жаахан муу боловч, зураглал энтр нь үнэхээр сайн болсон байналээ. Монголчууд комик уншдаг болчихвол номонд бага ч болов дурлах биз.
Монголын Эзэнт Гүрний өрнөд хийсэн аян дайн, Батхааны манлайлсан энэ  аян Европын хувьд  аймшигт он жилүүд, Монголчуудын  хувьд бахархал билээ.  Үнэндээ  түүний  удаа дараалсан суут  ялалтууд,  хүчирхэг улс нь  байгаагүй бол бидний өнөө бахдаад байдаг Дэлхийн дайдыг эзэлсэн түүх  амтгүй болох  байжээ. Хөгшин Европод төв Азийн давжаа адуу, эрэмгий хөвгүүдийг гайхуулсан нь түүний гавъя гэдэг юм билээ. Хэдийгээр Зүчийн хөвүүн болохоор цусан төрлийн хувьд маргаантай ч, Чингис хааны минь эрэмгий зоригт эрдэм ухаант ач нарын нэг нь байсан.

Тохирмжгүй үе, тохиромгүй цаг хугацаа байж магадгүй ч, би өөрийгөө бас Хэрэйдийн удам гэж бахдах их дуртай. Яагаав нөгөө Ван Тоорилын ард иргэд. Тийм бяцхан бардамналаа тээж, дээд эрэмгий өвгөдөө дурсан, Тал Монгол нутагтаа хорин нэгдүгээр зууны ХҮЛЭГ БААТАР болдог ч юм билүү
.
2007-09-04
Могойг нарийн гэж бүү энд
Хатгаж магадгүй                
Морийг номхон гэж бүү энд
Өшиглөж магадгүй             
*      *      *      *
Нөхөр сайтай хүн
Нөмөр сайтай гэр
*      *      *      *
Богд эхээс                   
Буур ингэнээс (төрдөг)
*      *      *      *
Болох цагт Бурхан
Булах цагт гэлэн 
*      *      *      *
Арслангийн зориг үнэгэнд хэрэггүй
Үнэгний заль арсланд тусгүй

*      *      *      *
...Наадан цэнгэж явахад
Нялх унага мэт яв   
Наад цаад лугаа цавчилдахад         
Начин шувуу мэт туйлан довтолж яв
Ханьсан ижилдэн явахад     
Хашин бяруу мэт Ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахуйд
Харцага шувуу мэт Довтлон яв...      
2007-09-04
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2007-09-04
Хүний тархийг форматладаг (хоосолдог гэсэн утгаар хэлэв) боллоо гэнэ. Бид компютерээ вирусдүүлчихээд форматлаад ахин сэргээдэгдээ. Үүнтэй адилаар амьтны тархийг хэдэн тера багтаамжтай хаард диск гээд үзвэл бүх зүйлийг нь устгаад шинэчлэнэ гэсэн үгшүүдээ.
Нью-Йоркын их сургуулийн (SUNY) анагаахын төв ба Израилийн Вейцеманны их сургуулийн биологчид тархины бүрээсийн хэсэг дэх неокортекс нь урт хугацааны ой санамжийг хадаглахад чухал үүрэгтэйг тогтоож, үүнээс ПКМ-зета бодис мэдээллийг тархины ялгах хэсгүүдэд хүргэдгийг тогтоожээ. Өөрөө хэлбэл энэ бодис нь дурсамжин дахь мэдээллийг тархины боловсруулах үйл ажиллагаатай холбож үйлдэл хийхэд нөлөөлдөг аж.
Туршилтандаа хулгана ашигласан бөгөөд, түүний иддэг зүйлийн тухай мэдээлэл нь урт хугацааны санах ойгоос үйлдэл болох явцад саад хийжээ. Хулгана хоолыг тойрон гарсан нь түүний хувьд тэр зүйлийг идэж болдог гэсэн мэдээлэл ирээгүйтэй холбоотой гэнэ.
Энэ мэтээр хүнийг ч зарим нэг зуршилаас нь салгах боломжтой боллоо. Жишээ нь тамхийг татуулахгүй байлгах, архи уулгахгүй болгох гээд хорт зуршил, сэтгэцийн эмгэгээс салгаж боломжтой ажээ. Гэвч ямар мэдээлэл хаана хүрч байгааг нь мэдэхгүй учраас ой санамжийг тэр чигээр нь саатуулах аюул ч байж мэднэ. Тэхээр судалгаа шинжилгээ их хийгдэх бизээ. Сайн давуу талууд тоолж барамгүй их байгаа ч, аливаа шинжлэх ухааны хөгжил, нээлт хүнийг улам л техниктэй адилхан болгоод байх шиг.

мэдээллийг Ардын Эрх сониноос
2007-09-01
Ээжийн минь бие муу, аав ажил ихтэй, би гэртээ тогтохгүй. Энэ юугсэн үг вэ. Төрсөн эхийн минь бие тааруу байхад, би гэж юм гарч гүйх тухай бодож байх ч гэждээ. Гэртээ суугаад ээжийгээ асраад, халамжлаад дэргэд нь байх ёстой нь ойлгомжтой. Ирээд 2 долоо хоног боллоо. Өдөржингөө ээжийхээ дэргэд байсан нь ховорхон, ховор ч гэж үгүй юм АЧЛАЛГҮЙ юмдаа. Өвчтэй хүн, дээрээс нь хүний эх гэдэг хүүгээсээ олон л зүйлийг найдаж хүлээж байдаг байхдаа. Наанаа хэлэхгүй ч дотроо хүлээгээд, тэрнээсээ болоод бухимддаг биз. Би харин мэдээж тэрийг ойлгохгүй, залуу, гэнэн байсаар...
Шуудхан хэлэхэд харамсах өдөр ирэх л болно.
Нөгөө талаасаа ганц ирсэн амралтаараа их л юм амжуулмаар санагдах юм. Гэртээ суугаад нэмэр нь байгаа ч юмуу үгүй ч юмуу сайн мэдэгдэхгүй. Хажууд нь хараад тус болж ч байгаамуу бүү мэд. Гэтэл бас энэ хүн чинь ганцаарддаг юм байна. Төрүүлж өсгөсөн хүү нь хайр халамжаа үзүүлэхгүй байгаа мэт санагдах нь ойлгомжтой юм байна.
Хүний амьдралыг сайн мэдэхгүй ч хүүгийн бодол алив саад бэрхшээл, гомдол гэмшлээр л хурцлагдах юмдаа. Алив мууг санаж яваагүй ч хүү нь ээждээ ачлалгүй бол хэтэрхий шударга бус.
2007-08-31