Ёооё, дуу нь ч гоё, клип нь ч аятайхан, за тэр тоглосон охин бол ярих юмгүй юмблээ. Даан ч тэр "худалч охин болсон" гэнэдээ.

2008-01-28
track 13 гэж хэлээд сурчихаж, жинхэндээ Prayer for Taylor гэдэг нэртэй(утгыг нь мэддэггүэ). Би энэ аязанд маааш их дуртай, даан ч жинхэнэ нэрийг нь мэдэхгүй их удсан юм. Хэхэ интернэтийн ачаар Гүүглийн ачаар нэг юм нэрийг нь олдог байшд.
Сонсохлээр ямар ч байсан энэ байгаа умгар өрөөнөөсөө гараад явчих шиг болдог юм. Ойрдоо гайгүй болсон ч хэдэн сарын өмнө бол унтахынхаа өмнө заавал сонсдог байлаа, хэдэн ч удаа хамаагүй.

Сонсоод үзээрэй
2007-12-30
Bob Marley - Three Little Birds
I AM LEGEND кинон дээрээс сонсоод дуртай болчихлоо. Их гоё үгтэй л санагдлаа. Бас Робэрт Нивэл шиг өглөө болгон энэ дуугаар эхлээд байвал дажгүй ч юм шиг. Ингэхэд нээрэн тэр кино тасарцан кино байнаа. Дэлхий дээр хэн ч үлдээгүй гэж бодсон мөртлөө л өдөр болгон уйгагуй зүтгэж нэг юм ийлдсээ гаргаж авдгийн. аймар аймар.

Don't worry гийн хүч байхаа.

2007-12-30
Та хэн нэгэнд гомдож, магадгүй тэр хүн чинь хамгийн дотны нэгэн чинь байсан. Түүнээс болж сэтгэлийн зовиуртай явна уу. "Бүх юм зуурдынх" гэдэг үгийг тэр агшиндаа санаарай. Энэ нь танд тохиолдсон уур бухимдал, магадгүй баяр баяслын тухай ч өгүүлж байж болох юм. Ямар ч байсан bugsana андын бичсэн бичвэрийг уншаад, сэтгэлд тань энэ үг үлдэх бизээ.

Эртний Грекийн ёгт үлгэрүүдийг санагдуулам, энгийн харилцан яриагаар "сэтгэл" гэгчийн талаар хүүрнэх энэ бичвэрийг уншаад олныг тунгаах болтугай. Заримдаа хүн, энэ бяцхан хүүгийн анзаарч асууж байгаа зүйлсийг ойлгохоо больж огоорчи орхидог. Бумаа ахын цуврал бичвэрүүдийн нэг "аав хүү хоёр 3" -г сонирхнуу.
2007-11-20