2007-05-29
Морьтон Монгол 2007он 5сар 28
Өглөө энгийнхээсээ хэтэрхий эрт буюу 6 цагт боссон. Шалтгаа нь сонирхолтой. Японд, тэр тусмаа Фүкүшима сургуульд морины талбай харахад хачирхалтай байх болов уу. Сургуулийхаа морины дугуйлан дээр явж очлоо(бэлтгэл өглөө эрт байдаг учраас өглөө очсон). 5н сайхан адуу байна. Монгол мориноос нилээд өндөр бас гуалиг юм билээ. Унаж үзэх боломж олдсон дээр хэд тойроод авсан. Юу вэ бараг нэг жил моринд хүрээ ч үгүй юм байна шдээ. Гүэ яахав, анх унаж байгаа хүмүүсийн дэргэд илт дээр байсанлдаа. Гэхдээ л тэр техник талын юм дутаад байх шиг. Ингээд оюутан амьдралын чухал хэсэг болох дугуйлангийн гараагаа, 馬術(Морин эрдэм)-ээр эхэллээ. Сэтгэл хангалуун байнаа. Дашрамд нь гэхэд, эндхийн болон барууны морь арчлах ажил нь хэтэрхий нягт нямбай санагдсан, өглөө нэг морийг усанд оруулах гэж 40өөд минут болсон шүү.

Гайхалтай өнөөдөр ямар азаар сургуулиас эрт гарсан юм бэ. Дэлхийд дарагдсан "улаан бурхан" өвчин өндөр хөгжилтэй Японд хэт дэлгэрээд сургуулиуд захаасаа хөл хорио тогтоогоод байсан. Манайх өнөөдөр  6р  цагаас эхлээд тэнд байсан хүмүүстэй нь хамт хөл хорио тогтоочихлоо.  Лав л  7 хоног хичээл цонх(нэг бодлын сайхан юмаа).  Дөнгөж дугуйланд элсээд байтал явуулсангүй.

Өөрийн гэж нэрлэх гэртэйгээ хүн яагаад ч юм нэг далд холбоотой болчих юмаа. Гэртээ л ирээгүй бол нэг л тавгүй байх боллоо, өөрийхөө ор, сандал ширээгээ хэрэглэхгүй бол нэг л сонин. Энэ нь магадгүй би энэ газарт өөрийн гэсэн орчин бүрдүүлсэнтэй холбоотой байх. Яг нарийн ширийнийг нт мэдэхгүй юм байна.

За дөнгөж саяхан нэг найзыхаа бичлэгийг үзэж суугаад Улаанбаатарын өвлийн тухай саналаа. Уг нь би өвөлд маш дургүйлдээ, гэхдээ л энэ жижиг өрөө, өвөл курткан дотроо бээвийж явахаас давчуу санагдчихлаа. Дээр нь Guys-н "Цас" дууг сонссон болхоор нэг удаагийн сэтгэлээр уналтын доозыг хэтрүүлчихшиг боллоо.

за тавтай нойрсоорой
Бичсэн: hikari | цаг: 00:12 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax