11 сарын 23нд манай тэтгэлгийн уулзалт боллоо. Ойрд уулзаагүй найз нөхөд, "хамаатнуудтайгаа" уулзахад сайхан байсан. Бас энэ сарын төлөвлөгөөнд "тусгасны" дагуу 2,3н гадаад оюутнуудтай танилцаад авлаа. Харин маргааш нь буюу 24ний үүрээр тэмцээнтэй байсны улмаас уулзалт, зугаалгаа гүйцээлгүй гэртээ харьчихсан.
Тэмцээн ч сайхан болсон. Хагас жил, өдөр болгон өглөө үүрээр морь унаж бэлтгэл хийсний хэргээ гаргах шиг л болов. Үнэндээ бол би секцэндээ дундаас нь элсэж, долоо хоногт 3 тасалж, нийт өдрүүдийн 2 сард нь амралт авсан болхоор өөртөө нэх итгэлгүй байлаалдаа. А гэхдээ бас цусны юм гэдэг чинь өөр байдаг юм байна, тэрмуу адууг чинь ИНСТИНКтээрээ л удирдаж байгаамдөө. Энэ маягаар тэмцээнд оролцоод Японы "Хойд бүсийн Морин эрдмийн анхлан суралцагчдын тэмцээнд"(東北全大学馬術新人戦) Фүкүшима их сургуулийн баг 4-р байр эзэллээ. Тэмцээнд түрүүлэх зорилготой ороогүй над мэтийн хүмүүсд энэ нь сайхан л амжилт хэхэ, харин хагас жилжингээ бэлтгэл хийж, нойр хоолоо хасан байж  үзүүлбэрээ цээжилж, бас дээр нь сэтгэл нь чамгүй тэвдэж байсан багийн зарим маань жаахан сэтгэл дундуур үлдсэн байхаа.
Гээд яахав, сайхан тэмцээн байлаа, ганган ганган адуу үзэж, арааны шүлсээ асгарууллаа. Би бол 満足 сэтгэл хангалуун байна.
2007-11-26
Өнөөдөр 11 сарын 25ны бүтэнсайн(ням гариг). Би нэг чухал хүнтэй, нэх чухал гэрээ маягийн юм байгуулчихлаа. Тэр нь юу вэ гэвэл бүхэл бүтэн нэг сарын турш буюу ирэх Крисмас баярыг хүртэл нэг ч үг солихгүй байх. Хоорондоо муудалцаад ч юмуу, хосууд түр зай барьдаг шиг зүйл биш лдээ. Зүгээр л тэр надад "... тэгвэл би чамтай үх солихгүй шүү" гээд хэлчихээр нь би "харылдаа" гээд аваа хаяцын. Тэгээд өнөөдрөөс хойш юу ч ярихгүй.  Хөгжилтэй ч юм шиг.
 Сүүлд нь бодоод байхад энэ сар ч миний хувьд их урт удаан үргэлжилэхэндээ. Байнга мэссэж ч болтугай бичилцэж байх юмсан гэж боддог хүнтэйгээ үг солихгүй болчихлээр эвгүй байхдаа.
А  гэхдээ. сонирхолтой тал ч байгаа шиг санагдлаа. Би бичнэ, тэр хариулахгүй. Тэгхээр би юу гэж ч хэлжийсан уурлахгүй хэхэ. тэрнээс гадна ч бодсон санасан зүйл байна. Сайхаан сайхан.
2007-11-26
Бурханы ивээлээр би үнэхээр сайн найзуудтай хүн юмаа.
Бүр хамгийн сайн найз маань намайг төрөхөд л хүлээж байсан гэлтэй санагддаг. Үнэндээ бол бид нар үеэлүүд юм лдаа. Гэхдээ би яагаад ч юм НАЙЗ гэж харьцах дуртай. Багаасаа хэлхэлдэж, өсвөр насандаа хүртэл өвөр түрийдээ орж унтдаг байсан болохоор нэг нэгнээсээ нуух юм үгүй сайхан нөхөрлөл байгаа юм.
Би мөн ээж аавдаа маш их баярлах ёстоймаа. Тэдний найз гэж  сайхан хүмүүс, тэр хүмүүсийн хүүхдүүд гэж миний сайн найзууд. Бас л дээр доороо мэдэхгүй бужигналдаж өссөн, одоо ч гэсэн сайн найзууд хэвээрээ.
Хүн болгон л арван жилийн үерхлийг гүйцэх анд нөхөр гэж байдаггүй юм гэдэгсэн. Би ч бас ахлах сургуульд байхдаа насныхаа найзуудыг олж, тэдэндээ зэмлүүлж, магтуулж, тэднээрээ бахархаж явна. Харин хөлсөө гартал хөөцөлдөж, амаараа ДИДАН буудан тоглож яваагүй ч, санаа бодлыг маань сонсож, шүүмжилж, амьдарлын аар саархан зүйлээсээ эхлээд ирээдүй, ээж аав болох үеээ хүртэл хоорондоо хэлэлцдэг хэдэн найз бий. Тус тусдаа өөр өөрсдийн бодолтой болохоор маргалдаж мэтгэлцэх үе байх ч хэзээд итгэж болох нөхөдтэй хүн юмаа би.
Христ итгэлт хүний хувьд сүнсний найз гэдэг маш чухал байдаг. Сүмд яваад хамгийн анхнаас нь эхлээд одоог хүртэл найзалж буй нэг сайн анд байгаа. Жаргал зовлон, сэтгэл эмзэглэлээ хуваалцаж суудаг болохоор ч тэрүү, угаас Бурхан тэгээд заяачихав уу, юмыг үзэх өнцөг, аливааг сонжих сонирхол нь ер нь надтай нилээн төстэй.

Бүхний найз бол хэний ч найз биш юм гэсэн. Энэ үгийг нэг их баримталдаггүй ч гэсэн өөрийн зангаасаа ч болдгуу НАЙЗ болох хүндээ жаахан өндөр  шалгууртай ханддаг. Хэр баргийн найзласан хүнтэйгээ амьдарлаа хуваалцаад байдаггүй нь миний нэг хүйтэн тал. Гэхдээ бүр хөндий хүнтэйгээ болохоор дотно ярьчихаж чадаад байдаг эвгүй зантай.
Би мэдээж өөрийн найз нараараа бахархдаг, бас хүндэлдэг. Олон талбар дээр янз бүрийн ааш араншин, төлөв байдалтай найзууд байдаг ч, ялгалгүй зүрхээ хуваалцаж чаддаг нь миний сайн найзуудын ач гэлтэй. Өөр өөр учралаар холбогдсон миний сайн найзууд бие биенийгээ танихгүй, надтай харилцах хэв маяг нь тэс ондоо ч бүгд л миний сайн найз, юугаар ч сольж үл болох эрхэм андууд минь юмдаа.

....
ер нь нэр бичээгүй нь дээр шиг байна хэхэ (сүүлд засварллаа)
....

          нартаа. Та нарыхаа төлөө би Бурханд талархая, бас үргэлж сайн сайханы чинь төлөө залбирнаа. Мөн нэрийг нь дурдаагүй ч надтай хамт баярлаж уйлдаг та бүхэндээ баярллаа. Та нарыхаа итгэлийг алдахгүй ээ, харин та нар ч миний итгэлийг алдахгүй шүү. Үргэлж хамтдаа, ихийг хийнээ.
2007-9-28

2007-11-23


Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.

Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Yлгэрлэвээс өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нөхөр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зөвөө ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.

2007-11-21
Та хэн нэгэнд гомдож, магадгүй тэр хүн чинь хамгийн дотны нэгэн чинь байсан. Түүнээс болж сэтгэлийн зовиуртай явна уу. "Бүх юм зуурдынх" гэдэг үгийг тэр агшиндаа санаарай. Энэ нь танд тохиолдсон уур бухимдал, магадгүй баяр баяслын тухай ч өгүүлж байж болох юм. Ямар ч байсан bugsana андын бичсэн бичвэрийг уншаад, сэтгэлд тань энэ үг үлдэх бизээ.

Эртний Грекийн ёгт үлгэрүүдийг санагдуулам, энгийн харилцан яриагаар "сэтгэл" гэгчийн талаар хүүрнэх энэ бичвэрийг уншаад олныг тунгаах болтугай. Заримдаа хүн, энэ бяцхан хүүгийн анзаарч асууж байгаа зүйлсийг ойлгохоо больж огоорчи орхидог. Бумаа ахын цуврал бичвэрүүдийн нэг "аав хүү хоёр 3" -г сонирхнуу.
2007-11-20
Хэдэн жилийн өмнө ийм юм бичээд, олны өмнө яриад зогсож байлаа шдээ. Ичмээр ч гэхүү бахархмаар ч гэхүү хэхэ. Гэхдээ ямар ч байсан сая уншсан чинь ахлах сургуулийн сурагч хикаригаас сурах юм басгүй их байнаа.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол” Дэйв Махони

Юуны түрүүнд амжилтад хүрэх гэж хийсэн алхам бүр тань өөрийгөө хөгжүүлж буй үсрэлт болж байдаг гэж сануулъя.

Энэ яг гарын таван хуруу шиг бөгөөд түүгээр ч тайлбарлаж болно. Өөрийгөө нэг бяцхан хүн гэж төсөөлөөд алган дээр гарахыг хичээ.

 

Бусдад сайн ханд

Өөртөө маш хүчтэй итгэ

Хөдөлмөрч бай

Маш сайн зохион байгуулалттай бай

Өргөн мэдлэг чухал бус өргөн сэтгэх нь чухал гэдгийг сана

 

 Бусдад сайхан хандана гэдэг бол амжилтад хүрэх хүний хийх хамгийн эхний    алхам байх ёстой. Энэ бол бидний таван 5 хурууны хамгийн том эрхий хуруу юм. Хэрвээ би сайхан харьцаатай бол эрхий  хуруун дээр зогссон мэт миний байр суурь бат бөх байх болно.

Эелдэг харьцаанаас бизнесийн болон бусад тааламжтай нөхцөл үргэлж бүрдэж байдаг юм. “Өрөөлийг өөр шигээ хайрла” гэдэг үг ч учиртай.

Аль болох харилцагчынхаа талд инээмсэглэж түүний санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй гэхдээ энэ нь түүнд бүрмөсөн долигно гэсэн үг биш шүү зөвхөн сайхан харьцаа.

Түүний дараа

 Өөрийн  хүч чадалдаа бат итгэж чадвал та амжилтад хүрэх маш чухал алхмыг хийжээ. Энэ нь өөртөө л итгэлтэй бол бусад алхмуудыг заавал хийж чадна гэсэн үг. Итгэл бол долоовор хуруу, түүн дээр зогсвол бусад хуруунд нилээд ойрхон болно. Ихэнх ном зохиолд өөртөө итгэлтэй байхыг сургадаг боловч тэдгээр нь хангалтгүй итгэл, учир нь та өөрийгөө “уулыг ч хөдөлгөж чадна” гэж бат итгэх хэрэгтэй” өөртөө итгэлтэй байна гэдэг нь “өө яах вэ үзээд алдъя” гэх биш “Үүний ард гарчихъя” гэж бодохыг хэлж байгаа юм.

Өөртөө итгэлгүй байна гэдэг бол та айдастай байна. Айдсыг ялж л чадвал агуу их итгэл бий болно. Айдас бол таныг үргэлж дагаж явдаг боловч хэрэв та түүнийг хайхгүй л бол тантай тааралдахгүй. Тиймээс үргэлж амжилтын тухай бодож бүтэлгүйдэл гэдгийг март. Тохиолдож байгаа хүнд байдал ганцхан танд л тохиолдсон гэж битгий бод нэрт илтгэгч, саятан, эрдэмтэд ч тийм явдалтай учирж  байсан хэрвээ тэд үүнийг даваагүй л бол үнэхээр амжилтад хүрсэн гэж хэлэхгүй.

Амжилтыг тань үгүйсгэх хар хүчийг зогсооё  гэвэл  энгийнээр инээмсгэл та санах банкинаасаа сөрөг мэдээллүүдийг ердөө арч. “Өөртөө итгэж өнөөдрөөс эхэл”

Гэвч амжилтад хүрэхэд зөвхөн итгэл хангалтгүй юм.

 Хичээнгүй хөдөлмөрч байж л өөрийгөө хөгжүүлж чадна. Хөдөлмөрлсөн хүн дунд хуруун дээр зогссон байна. Эндээс та буцах хэрэггүй юм, цаадах даваанууд улам амархан байх болно. Өглөөнөөс орой болтол зүтгэсээр байгаад өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн жишээ бид хэд хэдийг мэднэ. Тэдний ихэнх нь долоо хоногт дөчин цаг ажилладаг гэхдээ тэд хэзээ ч ажил их байна гэж гомдолдоггүй “Үнэхээр ажил хийвэл ам тосдоно” гэгчээр хөдөлмөрлөлгүйгээр ямар нэгэн бага ч гэсэн сайн үр дүнд хүрч болохгүй билээ.

Цөхрөхгүй байх нь хийж чадахын 95% байдаг юм. Үр дүнтэй хөдөлмөрлөхийн тулд бүхнийг төлөвлө.

 Амжилтад хүрсэн бүх хүмүүсийн үргэлж мөрддөг зарчим нь зохион байгуулалт

” Өөрийгөө зохион байгуулж өөрийгөө хөгжүүл” Ганц бяцхан зохион байгуулалт хийгээд та ядам хуруу буюу маш өндөрт гарсан байх болно. Цагийн хуваариас авахуулаад өөрийн мөрдөх философи хүртэлх зохион байгуулалтуудыг бүгдийг нарийн гарга, тэгээд түүнийгээ ягштал мөрд. Ингэснээр та өдрөөс өдөрт өөрийгөө хөгжиж байгааг анзаарна. “Эхлэхээсээ өмнө төлөвлө” гэдэг сургамжийг аваарай.

Амжилтад хүрэхэд мэдээж оюун хэрэгтэй

 Оюун ухааныг чиглүүлж байгаа бодол санаа нь оюуны хүч чадлаас илүү чухал.

Энэ нь хэрэв та конкурсээ нэгдүгээр зэргээр өгөөд тухайн сонгосон мэргэжилдээ сонирхол бага бол хэзээ ч амжилт үзүүлэхгүй гэсэн үг.

Хамгийн гол нь та хир зэрэг ухаантайд биш та өөрийнхөө оюун ухааныг хэрхэн ашиглдаг вэ гэдэгт  байдаг. Иймд оюуны цар хүрээ дээр сонирхлыг нэмбэл өөрийгөө хөгжүүлж чадна.

 

Одоо та ямартай ч өөрийгөө хөгжүүлэх үндсэн томёог бодож алган дээр гарлаа. Гэхдээ “давааны цаана даваа” та үргэлж таван хуруугаа санаж өдрөөс өдөрт улам хөгж, томёо ёсоор л үйл ажиллагаагаа явуул.

  Эцэст нь дүгнэхэд харилцагчдаа хүндэлж өөрийнхөө хүч чадал болон оюун ухаанд итгэж шаргуу хөдөлмөрлөснөөр үнэхээр амжилтад хүрэх нь дамжиггүй юм.

Дэйв Махони бол жирийн нэг рекламны менежер хүн юм. Гэхдээ тэр дээр хэлсэн үгээ ягштал мөрдсөнөөр бусдыг болон өөрийгөө хөгжүүлж чадсан юм.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол”

2007-11-14

2 жилийн өмнө ийм юм бичиж байсан байх юм.


“Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”

 

Монгол улсын боловсролын тухай хууль

 

Монгол улс, 2,7сая хүн 100 илүү их дээд сургуультай. Энэ тооноос үзвэл сургуулийн хангалттай байдлаараа дээд боловсролтой хүний нөөцийн баялагтай байж болохч энд мөн чанарын тухай ярих ёстой.

Сүүлийн хэдэн жилийн турш Монголын боловсролын системд гараад байгаа асуудал бол их дээд сургуулийн элсэлтийн шалгалт гэхчлэн олон нөхцөлд газар авсан боловсрол дахь авилгал юм. Дээд боловсролын бүх төвшинд авилгал илэрдгээр барахгүй бүх үйл ажиллагаанд нь нөлөөлж байна.

Авилгал гэдэг нь албан тушаал эрх мэдлээ зохисгүй ашиглаж хувийн болон материаллаг ашиг олох явдал бөгөөд түүний ерөнхий илрэх зам нь зөвшөөрөл олгох тогтолцоо, лиценз болон байгууллагын эрхийн бичиг гаргах, мэрэгжлийн удирдлага зэрэг байдаг.

Боловсролын хувьд багш, сургууль нь суралцах эрхийг шудрага бус өрсөлдөөнөөр олгох, шалгалтын дүнг үнээр(бусад материаллаг зүйл ч байж болдог) засах байдлаар илэрнэ. Хахуульдагдсан шалгалтын үр дүнд хамгийн бага мэдлэгтэй сурагч ч дээд сургуульд элсэх эрх олж чаддаг. Зарим тооцоогоор сургуульд элсүүлэх хуваарийн ихэнх нь хөрөнгөтэй хүүхдүүдэд зарагдсан.  Мөн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын оноо болон элсэх эрх нь тухайн сургуулийн нэр хүнд, чанараас шалтгаалж 100 – 3000 орчим долларын үнэд хүрдэг гэсэн явган яриа ч байдаг(гэтэл Монгол энгийн өрхийн сарын орлого 100-200 доллар байгаа).

 Нэгэнт ийм замаар элсээд орсон оюутан сурсан зангаараа мөнгөө төлөөд шалгалтуудаа давчихна, бүр эцэст нь Дипломоо хүртэл худалдаж авна(мөн л зуу зуун доллар).

Бас нэг хэлбэр нь авилгал боловсролын материалд нөлөөлжээ. Професорууд өөрийнхөө номыг оюутнууддаа шалгалтын дүн зэргээр нь дарамталж шахна, эсэхүл хичээлийн сурах бичиг болгон ашиглаж аргагүй байдалд оруулдаг.

 

Шалтгаан болон үр дагавар:

Авилгалын шалтгаан маш олон байх бөгөөд магадгүй улс орны эдийн засгийн хэт муу байдлаас үүддэг байж болох юм. Багш удирдлагын цалин нэр хүнд сүүлийн арван жилд эрс буурснаас болж ядуухан цалингаасаа илүүхэн орлого олохын тулд тэд хээл хахуульд автдаг. Мөн боловсролд хэтэрхий нэвчсэн төрийн зохицуулалт нь боловсролын салбарыг улам хямралд оруулжээ. Улсын тус салбарт оруулах төсөв багассан нь их сургуулиудыг мөнгөний өөр эх үүсвэртэй болоход хүргэсэн байж болох юм. Хэрэгждэггүй хуулиуд болон төрийн хэт зохицуулалт нь авилгалын төвшинг улам нэмэгдүүлж байна.

Эдгээрээс гадна Монголчуудын өргөл барьц өгөх үзэгдлээс болж боловсрол дахь авилгал энгийн асуудал болон хувирч хуурах хахуульдах зэрэг нь амьдрал дээр бараг хүлээн зөвшөөрөгддөг.

Авилгал хээл хахуулийг бууруулах, авилгалын эсрэг үйл ажилагаанууд цөөхөнч болов явагдаж байгаа ч бодитой өөрчлөлт нийгэмд гарах төлөвгүй л байна. Сургуулийн ажилтан, багш, албаны хүмүүс авилгалыг хүлээн зөвшөөрсөн хэвээр. Учир нь тэдгээр эрх мэдэлт, өндөрлөгт байгаа хүмүүс маань өөрсдөө авилгалын нэг хэсэг болж тэрнээсээ ашиг олсоор байгаа.

 

Үр дүн, ирээдүй

Хэдийгээр монгол улсын боловсролын хуулинд “иргэнийг оюун ухаан, ёс суртахууны чадвартай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг болгон төлөвшүүлэх” зорилт байдагч авилгалын уршгаар энэ нь алдагдаж байна.

Дээд боловсрол бол улс орны эдийн засаг, ардчиллийн түлхүүр болдог. Учир нь аливаа улс үндэстэн их сургуулиудаараа ирээдүйн лидерүүдээ бэлдэж бас сонгодог билээ. Хэрэв энэ сонголт нь нэр хүнд хахууль дээр суурилвал улсын эдийн засаг нийгмийн хэтийн байдал тийм л болно. Ирээдүй болсон оюутан сурагчид ямар орчинд боловсроно тэр л орчин улс оронд минь удахгүй ноёрхоно.Өнөөдөр чанаргүй боловсон хүчин төрвөл маргааш чанаргүй Монгол улс мөхнө. Шалгалтуудаа хахуулиар давсан болохоор жинхэнэ сурсан мэдлэгээр хомс нэгэн мэргэжлийн ажил дээрээ гараад хэцүүддэг нь эдийн засагч, хуульч, математикч мэргэжилтэй худалдагч нарыг олон төрүүлдэг. Тэд улсын хөгжилд нэмэр өгөх боловуу. Японд ахлах сургууль төгсөгчдийн 40-50 хувь нь л дээд боловсрол эзэмших эрхтэй болдог нь мэргэжлийн тэнцвэрийг хангах, чанартай хүний нөөц бүтээхэд, мөн тусгай мэргэжлийн салбарыг эзгүйдүүлэхгүй давхар давхар сайн талтай. Харин манайд 90 гаруй хувь нь их дээд сургуульд элсэж байна. Үүн дээр авилгалаар бүтсэн сургуулиуд ч чанаргүй сургалтаар чанаргүй төгсөгч гаргадаг.

Хэрэв сургуулиуд “үнэнч” байдал, “иргэний нийгэм” “иргэний үүрэг” зэргийн ач холбогдлыг оюутнууддаа ойлгуулж чадахгүй бол эдгээр үнэт зүйлс манай улсад тогтож чадахгүй, түүгээр үл баран өдгөө ардчилал, шудрага нийгмийн үйлсд хувь нэмэр оруулж буй төгсөгчдийхөө нэрийг хугалах болно.

 

Юу хийж болох вэ?

Авилгалын асуудалтай тэмцэх яг тохиромжтой арга байхгүй байж болохч юун түрүүнд энэ гаж үзэгдлийн явц, хор уршигийн талаар цэгцтэй сургалт явуулж сурагч оюутнуудын авилгалтай тэмцэх санаачлагыг нэмэгдүүлэх нь чухал байна. Мэдээж төрөөс боловсролын байгууллагт оруулах мөнгийг ихэсгэж, авилгалд өртөхгүй байх боломжийг олгоод үзье.

Мөн оюутны холбоо, оюутны засгийг дэмжиж ажиллаж болно. Авилгалыг дарахад пенцилинтэй адил хүчтэй эм байхгүй тул түүний сүүдэрт өртдөг хүн бүр улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргавал боловсролын авилгалыг бидний ухамсар ялна.

2007-11-14

One horrible thing that human created was war. War kills thousands of man and more would be remained in suffering. However act of war is brutal it has less includes and final result rather than the other terrible creation of human. It is unexpected effect from the media.

We receive media from numerous sources, consequently we living in the media. from sunrise till sunset, we crosses the fire line that mixed with some documentaries, color and pictures, words and sounds. Since you hit by wrong information on your sensitive point you will be beaten.

There are several powerful weapons in this battlefield: such as television, radio and internet. In modern days using this devices can give you all the information that you need.

We know radio is the cheap way to satisfy regular necessity. But the TV is magic box that broadcasts visual elements. Since we receive any information simultaneously with sound and visual, then people attract to it. Moreover it can animate narrative or even novels. Finally most scaled and globalized media device is the internet.

Now consider about bad effect of this devices to us. Radio is a main technology that we listen to song. But some songs have too many rude languages and trends to give wrong information. They are effective weapon against society. There are some bad sides in TV, it can gives wrong impression or image about something. In a result it can shake social stability, especially it has an ability to overtake teenagers mind.

However we can list advantages of the internet, in other hand it hadn’t resolved the problem of privacy policy and have no controlling. Therefore it is followed by every aggression against ethic.

Finally since there is benefit in the war so there is disadvantages in the media. Although these are great creation of human beings but its dangerous.

2007-11-14

Хятадууд муу – Монголчууд сайн, тэд сул – бид хүчтэй, тэр авилгалч – энэ эх оронч гээд л бид бүхнийг хоёр тууль дээр ялгасаар түүндээ баригдан тархиа идүүлж байна. Аливаа асуудлыг олон талаас нь харах нь яршигтай бас нийгмийг олигтой цочроож чадахгүй болохоор улс төрчид, иргэний хөдөлгөөнүүдээс авахуулаад захын лангуун дээрхи авгай хүртэл “тэднийх чинь хужаагаас оруулж ирдгийн, манайх Сэлэнгийн төмс” гээд үнэн ч бай худал ч бай шивнэж байх. Монголчууд бид, юм олон талтай гэдгийг мартжээ. Батааг Доржоо муулвал Доржоо сайн гээд л бодчихдог. Саяханы нэг Япон мэдээн дээр, Хятадад мантууны махны оронд кардон цаас дэвтээгээд хийж байгаа тухай Бээжин Телевизийн нэвтрүүлгийг үзүүллээ. Айхтар хэрэг, муу Хятадуудуу гэж бодоод байж байтал, хэд хоногийн дараа, Бээжин Телевизийн гаргасан мэдээлэл худлаа байсан, зохиомлоор нэвтрүүлэг бэлтгэсэн гээд Хятадын нэг сонингоор тарсан гэнэ. За тэгвэл алинд нь итгэх вэ?

Яг үнэндээ Монголын улс төрийн хэрүүл ийм маягтай л байгаа. Нэг нь нөгөөгөө буруутгангуут, “Чи өөрөө эхлээ биздээ” гээд жаахан хүүхдийн хэрүүл шиг юм эхлүүлдэг байхаа? Гэм нь ард иргэд бид нар нь итгээд, хөөрөөд, жагсаад, буулгаад явж байдаг. Уг нь өөрийн толгойтой баймаар. Бодвол олны үг ортой гэдэг бизээ.

Сүүлийн үед газар аваад байгаа үндсэрхэг үзэл байнаа. “Хүн алж болохгүй Хужааг алж болно” гэж байна. Тэд нар Монголд муу юм хийгээд байгаа болохоор тааралдсаныг нь барьж балбаад бай гэж номлоод байх шиг билээ. Уг нь би өөрийгөө хэнээс ч дутуугүй үндэстний үзэлтэй гэж үздэг. Гэхдээ хэзээ ч Хятад Хүнийг хараад “цохиод авах юмсан” гэсэн хүсэл төрж байсангүй. Тэр олон хүнийг түншээд түншээд барах биш, хэсгийг нь барлаадаа гэхэд хэдэн жилийн дараа, “Монголд байгаа өөрийн иргэдийхээ эрх ашгийг хамгаална” гээд ногоон хувцастай Хятад баатрууд ороод ирэхвийдээ. Тэгсэн цагт буруутгах арга байхгүй, хоёр сэтгүүлч барьцаалсны төлөө дайн дэгдээдэг болсон энэ Дэлхийд хэдэн зуун иргэнийг нь нүдчихвэл юу болох нь ойлгомжтой болов уу. Энэ үгсээрээ Хятадуудыг өмөөрсөн хэрэг байхгүйг ойлгосон бизээ, харин хүчээр биш арай өөр арга байдагсан бол эхлээд бодож үзчээд хөдөлвөл яасан юм бэ гэж...

22=4 энийг бодоход амархан, “хоёрын квадрат” гэж нэрлэдэг. Надруу хялайвал зөрүүлээд шанаа, энийг ч бас бодоход амархан. “Квадрат толгойтнууд” гэж нэрлий. Нэгнийгээ муулж, муулсныг нь сайлж байдаг энэ нийгмийг харин “Квадрат Нийгэм” гэж хэлий. Квадрат нийгмээ муулах би бас мөн квадратист нөхрөө...

2007-11-14