Хүн амины хэрэг Монголд өмнө нь өч төчнөөн л гарч байсан  байх лдаа. Тэр болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байсандаа одоо харамсаж байна. Саяхан нэг хэргээс болоод энэ тухай санаа зовних боллоо. Ахиад л хэлэхэд энэ тухай өмнө нь би яагаад юу ч боддоггүй байсым болоо.
Монголд талх х
өөргө хоёр нь ялгаагүй үнэтэй болтлоо юмны үнэ өсч байх шиг байна. Нефт, шатахуун нь дахиал өслөө гэнэ, дээрээс нь зарим нэг бараа ховордоод байгаа ч гэх юм. Тэгээл  Монголд амьдрал хэцүү байна гэлцэнэ. Харин нөгөө талд нь миний л дуулж байгаагаар хүн амины хэрэг эрс ихсээд байгаамуудаа. Таксины жолоочийг алчиж, таксины жолооч нь зорчигчоо алчиж, архинаас болоод, мөнгөнөөс болоод, хардалт сэрдэлтээс болоод ХҮНий алтан амийг хоромхон төдийд егүүтгэчихсэн гэх мэдээ байнга л сонингийн хуудас "харлуулах" болсон шигдээ. Бодоод байхад Нефтийнх нь үнэ тэнгэрт хадаад, Хүний үнэ газар доор орчихсын болуу. Уг нь 3 хан сая хүн, сайн яривал бүгд садангууд бид нар чинь бие биеээ харахлээр л хайр хүрж баймаар.
Эсвэл Х
үн алчилгүй амьдрахад тийм хүнд байгаан болуу. Хичнээн үзэн ядлаа гээд Тэр нэг амийг энэ Дэлхийгээс бүр мөсөн устгачих уур уг нь Хүн Төрөлхтнөөс гарамгүй юмдаа.

2008-01-10
2008 оны 1 сар гарчихлаа. Шинэ он гарч байна гэж бүгд л эрвийх дэрвийхээрээ бэлддэг биз.
Сая гэв гэнэт нэхх хачин бодол толгойд орж ирж байхын: Яагаад шинэ он гарахлээх баярлдын бол?
За өшөө цааш нь гүнзгийрээд яагаад шинэ он юм бол? энтр гээл жаал бодлоо. Хийх юмаа олж ядсаны л шинж лдээ.
Тэгээд дэлхий тойрч явсаар байгаал 12 сарын өмнө байсан газартаа ирэх энэ үйл явдал хүмүүсийн сэтгэлийг тэгтлээ хөдлөгдөг юм байхдаа. Яахаараа дэлхий байрандаа эргээд 12цагийн өмнө байсан байрлалдаа очих тийм сайхан биш гэж!
Яг үнэнийг хэлэхэд шинэ он гарлаа гээд цагийн зүү 00:00ийг заахад бүгд оргилуун дарс, өнгөт салют буудуулаал, ТВ-ээр ерөнхийлөгч үг хэлэх тэр үеийг тэсэн ядан Countdown хийдэг ч гэлээ, 00:01 гэхэд нэг их юм өөрчлөгдөөгүй л байдаг.
Энийг магадгүй оюун ухаанаар тайлбарлаж болдоггүй асуултуудын нэг байхаа.

Аа тийн яагаад энэ бодол орж ирснийг санчлаа. Нэг хичээлийн бие даалтан дээр 2007оны 1сарын 28нд хураалга гээд алдаад биччихсэн, тэрийг хараал ийм тэнэг юм бодож цаг үржаахымдаа.
Хэрвээ энэ хүртэл ушсан хүн байвал цагийг тань үрсэнд уучлалт гуйя.
2008-01-03
Өглөө бослоо, өглөө ч гэждээ үд хэвийж, нар буцах замдаа орсон хойно л босдог болсон.
Маш их өлсөж байгаа ч бас идэх дур төрөхгүй дотор эвгүй оргих юм. Би өлсөж байна бас уйдаж байна. Яах аргагүй Дебрэ-гийн хэлснээр хэзээ ч таарч тохирдоггүй энэ хоёр мэдрэмж миний л эсрэг нэгдэн турхирч байгаа болтойдгоо. Өө ямар хэцүү юм бэээ.
2008-01-03
Блог хөтлөгч уншигч, сонирхогч, атаман, гоожуур, гоо бүсгүй, саальчин хүүхэн, адуучин хөвүүн, шинэ цэрэг, ахмад дайчин, гавъяат зүтгэлтэн, ардын баатар, хэн ч бай та нартаа Ирж буй Шинэ Оны Мэндийг хүргэе. Нэгэн сайхан оныг үдэж, ирэх жилээ улам сайхан байгаасаа гээд энэ мэндийг дэвшүүлий.

Ойрд "шинэ жил" гэсэн үггүй мэдээ, нийтлэл ховор болоод ирэх оны шинэ уур амьсгал ч аргагүй орж эхэлж байнадаа. Гүүглийн блог хайгчаар "шинэ жил"(кириллээр) гэсэн үгтэй 40өөд илэрц гарч байна. Үүнээс гадна Монголын 2-3 сая хүн, Дэлхийн 6-7 тэрбум хүний сэтгэл доторхи "шинэ жил" гэдэг үгийг тоолж барсангүэ уучлаарай.

"Шинэ жил"-г угтахлээр хүн бүр "хуучин жил"-ээ дурсаж, алдаа амжилт, сайн муугаа дурсдаг бизээ. Жаахан дэгсдүүлэхэд хүний мэдэх бүх л төрөл зүйлээр, байж болох бүх л номинацууд шалгардагдаа. Бидний блогууд ч мөн ингэж дүгнэлт гаргасан байх юм. Нэгэнт сар бүрийн дүгнэлт төлөвлөгөөгөө цалгардуулсан болохоор нэг мөр жилийнхийгээ эргэн харж үздэг юмуу гэж бодлоо.

За ингээд яг хорин дөрвөн цагийн дараа...
он солигдох
2007-12-30
Энэ ч их хүнд бас их олон нуглууртай номинац байгаамдаа. Гэвч харамсалтай нь энэ жил тэгтлээ сенсаци дэгдээсэн үйл явдал болоогүй нь энэ жилийн тус номинацийг эзгүйрүүлэхээ шахлаа. Гэхдээ юм яаж хоосон байхав. Гуравдахь жилдээ гон бие гозон толгойлж яваа миний бие жилийн өмнө бол охин энтр байтугай энэ сэдвээс ихээхэн зайлсхийж явлаа. Бодуул шалгалтад бэлдээд завгүй, бага сага шархалсан зүрх сэтгэлтэй байсан ажгуу. Тэгээд харин сургууль энтрдээ тэнцээд "билгийн" нүд нээгдвүү яав, нэг охиныг хараад, хараад ханахгүй болохоор нь дурлал гэж нэрийдээд бараг долоо найман сар аятайхан найзууд л явжээн. Ганц хоёр удаа хэлээд үзтэл нь, "хоёулаа сайхан найзууд байяаа" гээд, бүүр сүүлдээ өөр хүнтэй яваад өгвөө. Өчигдөр өнөөдиржингөө хамт байлаа, сайхан найзууд байх ч зүгээр юм байндөө. Бүр нөгөө залуугийхруугаа явахад нь гаргаж өгч байгаам чинь, лаг байгааз.
Зозо тээд Хайр дурлал хэмээх номинацын эзэнээр Бүтэлгүй дурлал гээч нь тодорч байхым.


Энэ гудмаар чинь одоо хоёулаа хөтлөлцөөд явах ёстойн байгаан. За яахав дараа жил гэж байна, тээд ч энд би ямар охинтой хөтлөлцөх гэж ирсэн биш дээ.
2007-12-30
Бас л энд ирсэнтэй холбоотой болж ирэх боловуу. Ямар ч байсан жилийн өмнө биеээ даагаад алхчихаж чаддаггүй байсан би, одоо хөлд орсон гэхүүдээ. Эцэг эхийн гар дээр л бөмбөрөхөөс биш, өөрөө өөрийгөө аваад явчих чадвар байгаагүй биз. Тэгээд одоо бол, бяцхандаа л нэг умгар өрөөгөө "гэр" гэж нэрийдээд, аяга таваг өрөөд, хөргөгч байлуулсан булангаа гал тогоо гээд, цагийн ч болов ажилтай, жаахан ч гэсэн цалинтай, түүндээ тохирсон татвар энтрээ төлөөд нийгмийн нэг хэсэг болоод яваад байхымаа. Энэ минь их том зүйл гэж дүгнээд байгаан хэхэ.
Дээр нь гэвэл нийгэмтэй харьцаж чаддаг болж байна. Түрүү жилийн хикари гэвэл, ангийн хэдэн хүүхэд багш нар, хэдэн найз нар, гэр бүл ойлгомжтой. Нэг бяцхаан хүрээн дотор л харьцаа явагддаг байж. Өнөөдрөө харах юм бол, урд харилцаж байсан хүмүүстэйгээ сайхан дотно хэвээрээ, нэмээд шинэ нийгмийн харилцаа зохиож, өөр орны шинэ танилуудтай харилцах хэрэг гарлаа.
Дүгнээд хэлэхэд хувийн амьдарлын номинацид Бие дааж эхэлсэн болон, Харилцаа гэх үйл явдлууд тодорлоо.

хэхэ тохирох зураг бодоод бодоод толгойд орсонгүй
2007-12-30
Хичээл сургуулиа гэж...
Оюутан юм болохоороо хамгийн том, хүндтэй номинацуудад зайлшгүй энэ талбрыг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Яг жилийн өмнө СЭЗДС ийн оюутан байлаа. Японд ирж шалгалт өгөх болчихоод үндсэн хичээлдээ олигтой анхаарахгүй байсан талтай. Тэгээд нэгдүгээр сард хүсэн хүлээсэн Жапан орондоо ирж Фүкүшимадаа шалгалт өгсиймаа. Яг жилийн л өмнө энд сурах эсэх нь доторхойгүй, хүсэл мөрөөдөлрүүгээ тэмүүлсэн, ёстой нүднээсээ оч гэрэлтүүлсэн, амнаасаа гал улалзуулсан Асашорюүгийн хамаатан байсандаа. Гээд бас болоогүэ, тэтгэлэг авна, Япон оронтой танилцана гээд 4н сар хүртэл нилээд юм болж, олон ч хүнтэй танилцаж, их ч юм сурсан байна. Фүкүшима их сургуулийн оюутны амьдрал эхэлсээр одоо нэгдүгээр курсын сүүлтэй золгож байгаа юм.

Товч дурдахад иймэрхүү нэг жилийн түүхтэй. Эдгээр үйл явдлаас, эдгээр ч гэлгүй нэг л үйл явдал юмдаа. Яах аргагүй Энд ирж сурсан явдал нь энэ жилийн хамгийн том үйл явдал юмуудаа

fukudai
нэг Зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна. Бурханд талархая
2007-12-30
Энэ номинаци нь чөлөөт буюу нэр дэвшигч, тодрогч нь тодорхой байгаа юм.
Нэг жилийн өмнө би гэрийхэнтэйгээ шинэ оноо гаргах гэж байлаа. Одоо бол "хэнтэйгээ гарганаа" гэх ухааны юм бодоод суужээн.
Яг нэг жилийн өмнө гацуур модныхоо дор тавих оймсоо(уг нь жинхэндээ 25нд тавьдаглдаа, манай гэрийхэн 31нд) бэлдэж , ёолкны гэрэл харах гэж уйлж байгаа дүүгээ өвөртлөөд олон өнгийн гэрлийн дор унтаж билээ. Дүү нараа санаж байна, биднийг унтсаны дараа оймснуудад бэлэг хийх аав ээж хоёроо санаж байна. Хэхэ жилийн өмнө би гэрийхнийгээ санахаараа цээжрүү огшуулдаггүй байсандаа, одоо ч цээж байтугай нүд цийлэгнэдэг болжээ.
Зиа тэгээд өөрөө авгай аваад хүүхэдтэй болчоогүйгээс чааш, төрөлх гэрээ мартаад чулуун зүрхтэй болчоогүйгээс хойш энэ номицид маань гэрээ санагалзах гэдэг л тодроод байх болтойдгоо.
манайхан
2007-12-30
track 13 гэж хэлээд сурчихаж, жинхэндээ Prayer for Taylor гэдэг нэртэй(утгыг нь мэддэггүэ). Би энэ аязанд маааш их дуртай, даан ч жинхэнэ нэрийг нь мэдэхгүй их удсан юм. Хэхэ интернэтийн ачаар Гүүглийн ачаар нэг юм нэрийг нь олдог байшд.
Сонсохлээр ямар ч байсан энэ байгаа умгар өрөөнөөсөө гараад явчих шиг болдог юм. Ойрдоо гайгүй болсон ч хэдэн сарын өмнө бол унтахынхаа өмнө заавал сонсдог байлаа, хэдэн ч удаа хамаагүй.

Сонсоод үзээрэй
2007-12-30
Bob Marley - Three Little Birds
I AM LEGEND кинон дээрээс сонсоод дуртай болчихлоо. Их гоё үгтэй л санагдлаа. Бас Робэрт Нивэл шиг өглөө болгон энэ дуугаар эхлээд байвал дажгүй ч юм шиг. Ингэхэд нээрэн тэр кино тасарцан кино байнаа. Дэлхий дээр хэн ч үлдээгүй гэж бодсон мөртлөө л өдөр болгон уйгагуй зүтгэж нэг юм ийлдсээ гаргаж авдгийн. аймар аймар.

Don't worry гийн хүч байхаа.

2007-12-30